logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн дулаарлаас шалтгаалан жуулчдын дунд “халуунаас зугтах аялал”-ын эрэлт өсөж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 25 09:00
    745

    Зургийг: Bloomberg/Tiziana Fabi/AFP/Getty Images

    Агаарын хэмийн хэт халалт хаа сайгүй дээд түвшнээ эвдэж, тэвчихэд бэрх чийглэг халуун өдрүүдийн давтамж нэмэгдсээр буй нь дэлхийн аялал жуулчлалын салбарт хувьсал авчирч байна

    Дэлхийн дулаарлын үр дагавар нь “coolcation” буюу аялагчид, амрагчид Грек, Португал зэрэг зуны аяллын уламжлалт халуун цэгүүдээс татгалзаж, илүү зөөлөн сэрүүн уур амьсгалтай газруудыг зорьж очих чиг хандлагыг үүсгэжээ.

    Европт энэ зун хэт халалт аюулын түвшинд хүрснээр Афины Акрополис, Парисын Эйфелийн цамхаг зэрэг алдартай дурсгалт газрууд хаалгаа барихад хүрсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн жигд бус нөлөөллөөс шалтгаалан тус бүс нутаг дахь аялал жуулчлалын харилцан адилгүй байдал цаашид улам гүнзгийрэх магадлалтай. Европын Комиссын хийсэн судалгаагаар Европын хойд эрэг дагуух бүс нутгийн аялал жуулчлалын эрэлт зун, намрын эхэн сард таван хувиар өсөх бол өмнөд хэсэгт зун цагт жуулчдын тоо бараг 10 хувиар буурах төлөвтэй аж.

    11.JPG

    Дэлхийн бусад хэсэгт ч үүнтэй ижил чиг хандлага ажиглагдах боллоо. БНХАУ-ын 280 хотод хийсэн судалгаагаар агаарын температур цельсийн нэг хэмээр дээшлэх тутамд тус улсын дотоодын аялал жуулчлалын орлого зургаан хувиар буурдаг аж. Мөн БНХАУ-ын Үндэсний цаг уурын албанаас “халуунаас зайлсхийх” дотоодын аялал жуулчлалын 16 гол чиглэлийг нэрлэж, Өвөр Монгол Өөртөө Засах Орон болон зүүн хойд мужуудын зарим үзэсгэлэнт газруудыг багтаажээ.

    Уур амьсгалын дасан зохицлыг улс орнууд хэдийн аялал жуулчлалын стратегидаа шингээж, хэт халалтын үед жуулчдыг татах тусгайлсан бүсүүд, хөтөлбөрүүд хөгжүүлж эхэлсэн байна.

    Харбин

    БНХАУ-ын өмнөд хэсгийн том хотууд бүгчим халуунд ид чанагдах цагт хойд нутгийн Харбин хот халуунаас дайжих гол чиглэл болон гарч ирж байна. -25 хэм хүрдэг хүйтэн өвлөөрөө танигдсан тус хот нэрийн хуудас болсон цас, мөсний фестивалиа зун цагт ч хийхээр болжээ.

    Дэлхийн хамгийн том өвлийн парк болох “Harbin Ice and Snow World” нүсэр талбайтай битүү байгууламждаа дэвшилтэт технологи нэвтрүүлснээр гаднах температур +20 хэм давж байсан ч дотроо цас оруулж, мөсөн баримлуудаа жуулчдад сонирхуулах боломжтой байдаг аж.

    Саппоро

    Халуун, чийглэг Японд зуны хамгийн таатай цаг агаарыг хойд хэсгийн Хоккайдо арал, тэр дундаа Саппоро хотод мэдрэх боломжтой. Мөн тус хот хамгийн том нөөц нь болох цасыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Тодруулбал: өвлийн улиралд цасыг хураан нөөцөлж, зун түүнийгээ хайлуулан сэрүүцүүлэгч, агааржуулагчийн ус болгож ашиглах системийг томоохон барилга байгууламжууд, дэлгүүрүүддээ нэвтрүүлж эхэлсэн байна.

    Парис

    Францын нийслэл хэт халалттай тэмцэхийн тулд хотдоо 800 гаруй “сэрүүн арал” буюу парк, төгөл, усан сангууд байгуулахаар төлөвлөсний сацуу иргэдэд хамгийн ойр сэрүүцэх газрыг зааж өгдөг “Extrema” хэмээх аппликэйшн санал болгож байна. Тус хотын захиргаа 2030 он гэхэд 60 мянган автомашины зогсоолыг хааж, оронд нь мод тарих зорилт тавьжээ.

    Одоогоор энэ чиглэлд хийгдсэн хамгийн том өөрчлөлт гэвэл хотын бохирын системд 1.4 тэрбум еврогийн шинэчлэл хийж, сүүлийн зуун жилд анх удаагаа Сена мөрөнд хүмүүс сэлэхийг зөвшөөрдөг болсон юм.

    Эцэст нь, сэрүүн тааламжтай уур амьсгал, байгалийн үзэсгэлэнгээр жуулчдын зун цагийн дуртай чиглэлүүдийн нэг болох боломж Монгол Улсад ч нээлттэй хэвээр байна. Долоодугаар сарын дундаж температур хаана ч 20-28 хэмийн хооронд л хэлбэлздэг, нартай өдрийн тоо жилд 250-аас дээш байдаг улс дэлхийд тун ховор доо...

     

    Cэтгэгдэл бичих