logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    $70 саяын шагналын сантай "Esports World Cup" тэмцээний CS2 тоглоомын төрөлд “The Mongolz” аваргаллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 25 08:20
    1684

    2025 онд нийт гурван тэмцээний финалд өрсөлдөөд байсан Монголын цахим спортын нүүр царай “The Mongolz” баг Саудын Арабд зохиогдсон “Esports World Cup” тэмцээний “CS2” тоглоомын төрөлд аваргаллаа. Тэмцээний шөвгийн дөрөвт Францын “Vitality”-ийг, аваргын төлөө Туркийн “Aurora” багийг буулган авснаар “The Mongolz” Монголын төдийгүй Ази тивийн багуудаас урьд хүрээгүй том амжилтаа бататгаж, 500 мянган ам.долларын шагналын эзэд болов.

    “Counter-Strike 2” тоглоомын “S” ангиллын тэмцээнүүдийн эгнээнд багтдаг “Esports World Cup” нь энэ онд нийт 70 сая ам.доллар, “CS2” төрөл нь 1.25 сая ам.долларын шагналын сантайгаар зохиогдож өндөрлөлөө.

    Үүнээс гадна тэмцээний аваргын төлөөх тоглолтын монгол хэл дээрх шууд дамжуулалтыг оргил үед 179 мянган хүн үзсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг “echarts.com”-ийн дата харуулж байна.

    1.JPG

    Cэтгэгдэл бичих