logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Valorant Mobile” тоглоомыг БНХАУ-д гаргасан эхний өдөртөө “Tencent” $1 саяын ашиг олов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 22 10:40
    427

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- “Tencent Holdings” компанийн “Valorant” тоглоомын гар утсанд зориулсан хувилбар гараагаа амжилттай эхлүүлж, БНХАУ-д гарсан эхний өдөртөө зөвхөн “iPhone”-ийн хэрэглэгчдээс нэг сая ам.долларын ашиг олсон байна.

    Анх 2020 онд суурин компьютерт зориулагдан гарч байсан “Valorant” өдгөө “Tencent Holdings”-ийн үндсэн франчайз бүтээлүүдийнхээ тогтвортой байдлыг хангах стратегийн тусгал болоод буй.

    Тоглоом эхний өдөртөө 170 мянган удаа татагдсанаар “Apple”-ийн бүх аппликэйшнүүд дундаас таталтаараа тэргүүлж эхэлснийг “Appfigures” мэдээлжээ. 

     

    Vlad Savov

    Cэтгэгдэл бичих