
Зургийг: Alessia Pierdomenico/Bloomberg
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах байр суурьтай байгаа эсэхийг тандахаар арилжаанд оролцогчид баасан гарагт Жером Пауэллийн тавих илтгэлд хүлээлт үүсгээд байна. Сүүлийн байдлаар алтны үнэ Нью-Йоркийн биржид 0.8 хувиар өсөж, унц нь3347 ам.доллароор арилжаалагдаж байна.
Хэрвээ зах зээлийн хүлээлтийн дагуу ирэх сард АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан тохиолдолд хүүгийн төлбөргүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны арилжаанд эергээр нөлөөлөх болно. 2025 он гарсаар алтны ханш 25 орчим хувиар өсөөд байгаа юм.
Үүнээс гадна геополитикийн тодорхойгүй байдал болон томоохон Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлсээр байгаа нь үнийн өсөлтөд голлон нөлөөлсөөр байна.