logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    "Intel"-ийн хувьцааны ханш 24 хувиар цойлж, үнэлгээ нь “дот-ком”-ын хөөсрөлийн үеийнхээ түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 20 17:00
    438

    Зургийг: Bloomberg

    Донсолгоотой хэдэн сарыг туулсан “Intel” компанийн хөрөнгө оруулагчид тэвчиж, итгэж, хүлээсний шагналаа хүртэж байна

    Чип үйлдвэрлэлийн аваргуудын нэг “Intel”-ийн хувьцааны ханш энэ сард 28 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 24 тэрбум орчим ам.доллароор нэмэгдээд байна. Санхүүгийн хүндрэлд орсон тус компанийн хувьцааны тодорхой хувийг АНУ-ын Засгийн газар эзэмшихээр хэлцэл эхлүүлсэн, мөн Японы “SoftBank” групп хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гэсэн мэдээллүүд гарснаар хувьцааны ханшийг нь хөөргөдөв.

    Хэдий тийм боловч “Intel”-ийн хувьцааны энэ огцом сэргэлт сөрөг үр дүн дагуулах вий гэсэн болгоомжлол үүсжээ. Хамгийн сүүлд 2000-аад оны эхэн үеийн алдарт дот-комын хөөсрөлийн үеэр л компанийн үнэлгээ ийм өндөр түвшинд хүрч байв.

    unnamed.jpg

    Өдгөө тус компанийн хувьцаа ирэх 12 сарын нэгж хувьцаанд ногдох ашгийн төсөөллөөс нь 53 дахин өндөр үнээр арилжаалагдаж байгааг “Bloomberg”-ийн тооцоолол харуулж байна. Энэ нь 2002 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр дүн аж.

    “Intel-ийн хувьцаа итгэмээргүй өндөр үнэтэй харагдаж байна. Засгийн газраас хэрэглэгчдийн дунд "Intel"-ийг тултал нь дэмжиж, зах зээлийн ялагч болгоно гэсэн мөрий үүнд нөлөөлж байна” хэмээн "Phoenix Financial Services"-ийн Ахлах шинжээч Уэйн Кауфман онцолжээ.

    Үүнээс өмнө юу болов?

    Долоодугаар сарын 24-нд гаргасан тайлан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийн Гүйцэтгэх захирал Лип Бу Таныг шүүмжилж, ажлаа өгөхийг шаардсантай холбоотойгоор “Intel”-ийн хувьцааны уналт гүнзгийрсээр байлаа. Гэтэл наймдугаар сард Лип Бу Тантай уулзсаныхаа дараа Дональд Трамп хандлагаа эрс өөрчилж, “гайхалтай амжилтын түүхтэй нэгэн” хэмээн магтсан. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн засаг захиргаа компанийн 10 хувийг авах гэж байна гэсэн "шуугиан" хүчээ авсан юм.

    Ирэх санхүүгийн жилд тус компани нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай ажиллах төсөөллөө танилцуулаад буй. Харин өмнөх санхүүгийн жилд 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Харьцуулбал 2018-2021 оны хооронд компани жилд дунджаар 20 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.

    Гэхдээ л “Wall Street” болгоомжилж байна

    “Bloomberg”-ийн судалгаа авсан шинжээчдийн найм ч хүрэхгүй хувь нь “Intel”-ийн хувьцааг авахыг зөвлөсөн бол бараг 80 хувь нь “neutral” буюу авахгүй, "авчихсан бол зарахгүй" байхыг зөвлөжээ.

    Түүнчлэн “Intel”-ийн мягмар гарагийн хаалтын ханш болох 25.31 ам.доллар нь шинжээчдийн зорилтот ханшаас ердөө гурван ам.доллароор өндөр үзүүлэлт тул “Nasdaq 100 Index”-ийн хувьцаанууд дундаас өгөөжийн потенциал хамгийн таарууд тооцогдох юм. 

    Cэтгэгдэл бичих