logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Лоуренс Вонг: Худалдаанд суурилсан эдийн засгийг улам хүчирхэгжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 20 09:15
    310

    Зургийг: Bloomberg

    Иргэдээ ажлын байраар хангах нь Засгийн газрынх нь эн тэргүүний зорилт болохыг Сингапурын Ерөнхий сайд зарлав

    Дэлхийн худалдааны өсөн нэмэгдэж буй саад тотгор, хиймэл оюунаас үүдэх эрсдэлүүд нүүрлээд буй энэ үед иргэдээ ажлын байраар хангах нь Засгийн газрынх нь эн тэргүүний зорилт байхыг Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг мэдэгдлээ.

    Тус улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярын чуулганд Лоуренс Вонг үг хэлэхдээ АНУ, БНХАУ-ын зөрчил болон Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн тарифын дайны нөлөөлөл, шинэ технологиуд хүмүүсийн ажлын байрыг орлох эрсдэл нь Сингапурт тулгарах гол сорилтууд болохыг онцолсон байна. Мөн тэрбээр "Дэлхийн түүхийн илүү түгшүүртэй, донсолгоотой шинэ бүлэг эхэлж байна" хэмээгээд, Сингапур улсын худалдаанд суурилсан эдийн засгийг улам хүчирхэгжүүлж, нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх төлөвлөгөөтэй ажиллахаа дурджээ.

    Тус улсын Төрийн эрхийг 60 гаруй жил барьж буй "Ардын үйл хэрэг" намын улс төрч Лоуренс Вонг өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулж Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, протекционист бодлого нэмэгдсэн энэ үед улсынхаа тогтвортой байдлыг хангахыг тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө гол зорилт болгож байжээ. 

    "Эцсийн эцэст манай эдийн засгийн стратеги бол ажил, ажил, бас дахин ажил. Энэ бол бидний тэргүүн зэргийн зорилт байх болно. Сингапурчуудад шинэ ажлын боломжийг атгахад дэм болохын тулд бид илүү ихийг хийнэ" хэмээн Лоуренс Вонг онцлов. 

    Cэтгэгдэл бичих