
Зургийг: Bloomberg
АНУ-ын Засгийн газар Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилготой Усны Компактын төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг Монголын Мянганы сорилтын сан мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ онд Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу USAID-ийг татан буулгаж, Мянганы сорилтын корпорацын хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргаснаар тус төслийн хувь заяа тодорхойгүй болоод байсан юм.
Энэ хугацаанд төслийг хөдөлгөж, түр зогсолтоос үүдэн гарах эрсдэлийг бууруулахын тулд Монгол Улсын Засгийн газар Мянганы сорилтын корпорацтай нягт хамтран ажилласныг тэмдэглэжээ.
Наймдугаар сарын байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 87 хувь, тэр дундаа Улаанбаатарын хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн гүйцэтгэл 93 хувь, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн гүйцэтгэл 99.6 хувьтай байна.