
Зургийг: xanadumines.com
Сингапурын “Bastion Mining” компани Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines”-ийн хяналтын багцыг шилжүүлэн авснаа мэдээллээ. Өөрөөр хэлбэл “Xanadu Mines”-ийн 50.1 хувийг “Bastion Mining” эзэмшиж эхэлснээр тус компанийн удирдлагыг бүрэн шилжүүлэн авах нөхцөл нь бүрдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Zijin Mining Group”-ийн эзэмшлийн 15.7 хувийн хувьцааг “Bastion Mining” компани худалдан авсан юм.
Үүнээс гадна “Zijin Mining Group”-ийн хувьд “Xanadu Mines” компанийн зэс, алтны “Хармагтай” төслийн 50 хувийг хамтарсан компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компанийн хувьд энэхүү эзэмшлээ авч үлдэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн байна.
Сүүлд хийгдсэн Техник Эдийн Засгийн Үндэслэлээр “Хармагтай” төслийн өнөөгийн үнэ цэн 930 сая ам.доллар буюу 1.43 австрали долларын түвшинд байна гэж тооцоолжээ.
“Хармагтай” төслөөс харьцангуй бага үйл ажиллагааны өртгөөр жилд 80 мянган тонн зэс, 170 мянган унц алт үйлдвэрлэх боломжтой байна.