logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Арилжааны шинэ өдрөө “Bloomberg TV Mongolia”-тай хамт
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 27 15:11
    1324

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Улаанбаатар болон Азийн санхүүгийн гол төвүүдэд зах зээлийн хөдөлгөөн хаашаа чиглэж буйг "Нээлтийн арилжаа" хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй

    “Bloomberg TV Mongolia” дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээлийн хамгийн үнэ цэнтэй мэдээллүүдийг хүргэдэг анхдагчийн байр сууриа бататгаж, арилжааны бодит цагийн мэдээлэлд төвлөрсөн шинэ мэдээллийн хөтөлбөрүүдээ тавдугаар сарын 28-ны өдрөөс цацах гэж байна.

    Ажлын өдрүүдийн 11.00-11.30 цагт танд хүрэх “Нээлтийн арилжаа” мэдээллийн хөтөлбөр нь Токио, Хонгконг, Шанхай, Сингапур болон Улаанбаатарт биржийн арилжааг донсолгож буй хэлцлүүд, зах зээлд нөлөөлж буй гол үйл явдал, бодлого шийдвэрүүд, хөрөнгө оруулагчдын байр суурь, урт хугацааны дүн шинжилгээгээр  таны хөрөнгө оруулалтын шийдвэрийг чиглүүлнэ.

    Мөн 15.00-16.00 цагт “Хаалтын арилжаа” мэдээллийн хөтөлбөрөөр Ази болон Монголын хөрөнгийн зах зээлийн онцлох хэлцлүүд, Америк, Европын зах зээлийг сонирхогч хэн бүхний анхаарлыг татах эдийн засаг, санхүүгийн гол мэдээллийг хүргэнэ. 

    haaltiin ariljaa main poster tsagtai.jpg

    “Bloomberg TV Mongolia” нь Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үе болох 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш эдийн засгийн бүхий л салбар, санхүүгийн зах зээлийн түүхийг бичилцэх дата мэдээллүүдээр үзэгчдийг цэнэглэж ирсэн билээ. 

    Тухайн үед хөрөнгийн зах зээлд жилд дунджаар 145 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол өдгөө хувьцааны арилжааны дүн 2.2 дахин нэмэгдэж, Уул уурхайн бирж, Хөрөнгө оруулалтын сан, бонд, Биржийн бус зах зээлээр хүрээгээ тэлж, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нэмэгдэж байна. Энэ ч утгаараа үзэгчдэдээ хүргэх бидний мэдээллийн цар хүрээ улам өргөжин тэлж, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчдод хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалж байх болно гэдгээ дахин дуулгахад таатай байна.

    Cэтгэгдэл бичих