logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уоррен Баффет “өгөөмөр биш” байсан бол Илон Маскаас $67 тэрбумаар илүү хөрөнгөтэй байх байжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 19 09:00
    716

    Зургийг: Bloomberg/Getty Images

    Уоррен Баффет сүүлийн 20 жилийн хугацаанд 60 тэрбум орчим ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ

    Албан тушаалаа хүлээлгэн өгөхөө саяхан зарласан Уоррен Баффет “Berkshire Hathaway”-ийг нэгэн жарны турш удирдахдаа ямар амжилттай байсныг хэмжихэд түүний хурааж хуримтлуулсан 167 тэрбум ам.долларын хөрөнгө огтхон ч хангалтгүй аж. Өдгөө 94 нас зооглож буй Уоррен Баффет сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 60 тэрбум орчим ам.доллартой тэнцэх “Berkshire Hathaway”-ийн хувьцаагаа хандивлажээ.

    Хандивласан хувьцааг нь одоогийн зах зээлийн ханшаар тооцвол 230 тэрбум ам.доллар өлхөн давах аж. Хэрэв энэ бүгдийг Уоррен Баффет өөртөө үлдээсэн гэж тооцвол одоогийн хөрөнгө нь 400 тэрбум ам.доллар дөхөхөөр байна. Энэ нь дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийн нийт хөрөнгөөс 67 тэрбум ам.доллароор давж байна.

    Бүх хөрөнгө нь зөвхөн “Berkshire Hathaway”-ийн хувьцаанаас бүрддэг тэрбээр 2010 онд өөрийн сайн найз Билл Гэйтсийн сангаар дамжуулан хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд хандивлахаа амласан юм.

    “Хөрөнгийнхөө нэг хувиас илүүг би гэр бүлдээ, өөртөө зарцууллаа гээд аз жаргал, сайн сайхан байдал маань үүнээс илүү дээрдэнэ гэж үгүй. Эсрэгээрээ үлдсэн 99 хувь нь бусдын эрүүл мэнд, сайн сайхан байдалд үлэмж хэмжээгээр нөлөөлөх юм” хэмээн домогт хөрөнгө оруулагч тухайн үед хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидалдаа бичиж байлаа.

    Cэтгэгдэл бичих