logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Калифорни муж Японоос том эдийн засагтай болж, Германыг гүйцэхэд тун ойртжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 25 16:55
    228

    Зургийг: iStock / Getty Images Plus/Bloomberg

    Калифорни муж АНУ-ын ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлдэг

    АНУ-ын Калифорни муж өдгөө дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх том эдийн засагтай болсныг тус мужийн захирагч Гэвин Ньюсом зарлалаа. Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд нэрлэсэн дүнгээр 4.1 их наяд ам.доллар хүрснээр 4.02 их наяд ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Япон улсыг ардаа орхиж байгааг тэрбээр Олон Улсын Валютын Сангийн шинэ тайланг эш татан мэдээлсэн байна.

    Иймд хэрэв Калифорни муж тусгаар улс байсан бол дэлхийд зөвхөн АНУ, БНХАУ, ХБНГУ-ын дараа орох том эдийн засагтай улсад тооцогдоно гэсэн үг юм. Харьцуулбал Герман улсын эдийн засаг 2024 онд 4.3 их наяд ам.доллароор хэмжигджээ.

    "Калифорни дэлхийтэй хөл нийлүүлж алхах бус дэлхийг түүчээлж байна. Бид иргэддээ хөрөнгө оруулалт хийж, тогтвортой хөгжлийг нэгдүгээрт тавьж, инновацын хүчид итгэдэг учраас манай эдийн засаг цэцэглэн хөгжиж байна" хэмээн Гэвин Ньюсом онцолжээ.

    unnamed.jpg

    Калифорни муж АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үл хөдлөх хөрөнгө, санхүү, технологийн салбарт улсдаа гол хувь нэмэр оруулж буйг Калифорнийн Нийгмийн бодлогын хүрээлэн мэдээлжээ. Мөн өнгөрсөн онд мужийн хүн ам 250 мянга орчмоор өсөхөд төрөлт, цагаачлал нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих