logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Автомашинуудынхаа үнийг эрс хямдруулж буй “Nissan Motor” $5.3 тэрбумын алдагдал хүлээхээ анхаарууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 25 11:10
    109

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    “Nissan Motor” автомашиныхаа үнийг хямдруулж байгаа нь алдагдалтай ажиллах гол хүчин зүйл болжээ

    (Bloomberg) -- “Nissan Motor” компани гуравдугаар сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд 750 тэрбум иен буюу 5.3 тэрбум гаруй ам.долларын цэвэр алдагдал хүлээхээр байгаагаа хөрөнгө оруулагчдад анхаарууллаа. Борлуулалтын саадтай тулгарч, бүтцийн шинэчлэлд ихээхэн зардал гаргаж буй тус компанийн хувьд энэ нь урьд байгаагүй өндөр дүнтэй алдагдал болох юм.

    Шинэчлэгдэлгүй удсан загваруудынхаа борлуулалтыг түргэтгэж, агуулахаас чөлөөлөх үүднээс “Nissan Motor” автомашинуудынхаа үнийг эрс хямдруулж буй нь алдагдалтай ажиллах гол хүчин зүйл болжээ. Шинжээчдийн хувьд компанийн жилийн алдагдал 112 тэрбум иен хүрнэ гэсэн дундаж төсөөлөлтэй байв.

    NISSAN.png

    Өнгөрсөн онд “Nissan Motor” нутаг нэгт “Honda Motor” компанитай нэгдэх яриа хэлэлцээ эхлүүлсэн ч хоёр компани санал зөрөлдсөнөөр энэ оны эхээр хэлэлцээ албан ёсоор зогсож, удалгүй “Nissan Motor”-ийн Гүйцэтгэх захирал Макото Учида ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ямар нэг түншлэл байгуулахгүй л бол компани "тэсэж үлдэхэд бэрх" болсныг тухайн үед тэрбээр анхааруулж байлаа.

     

    Reed Stevenson

    Cэтгэгдэл бичих