logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дотоодын нүүрс нь хямд байгаагаас БНХАУ-ын нүүрсний импорт IV сард дахин буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 24 15:10
    2720

    Зургийг: CFOTO/Future Publishing/Getty Images/Bloomberg

    CCTDA: БНХАУ Монгол Улс, ОХУ-ын нүүрсээр АНУ-ын нүүрсний нийлүүлэлтийг нөхөх боломжтой

    Дотоодын зах зээлд нь нүүрсний үнэ хямд хэвээр байгаа нь импортын зарим төрлийн нүүрсний хэрэгцээг бууруулсан тул дөрөвдүгээр сард БНХАУ-ын нүүрсний импорт үргэлжлэн буурч магадгүй гэж тус улсын Нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн ассоциаци мэдээллээ.

    Лхагва гарагт тус ассоциацийн хурал дээр яригдсан голлох мэдээллүүдээс харвал Индонез улс АМНАТ-өө нэмэхээр болсонтой холбоотойгоор тус улсын доогуур ангиллын эрчим хүчний нүүрс БНХАУ-ын дотоодын олборлолтын нүүрснээс өндөр үнэтэй болсон байна.

    CHINA-COAL-COMP-GFX.jpg

    Мөн БНХАУ Өмнөд Африк, Колумбиас хол замаар тээвэрлэж авдаг нүүрсний импортоо багасгаж магадгүй. Түүнчлэн тарифаас болж зогссон АНУ-ын импортыг нөхөх үүднээс ОХУ, Монгол Улсаас авах нүүрсээ нэмэх боломжтой гэсэн байна. “Худалдааны дайн”-ы улмаас энэ онд БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний эрэлт 60 сая гаруй тонноор буурах тооцоолол гараад байгаа юм.

    Сүүлийн статистик үзүүлэлтийг харвал БНХАУ-ын нүүрсний импорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан бол дотоодын олборлолт нь 9.6 хувиар өсжээ.

    CHINA-THERMAL-COAL-GFX.jpg

    Дашрамд дурдахад, Монгол Улс он гарсаар 2.1 сая тонн эрчим хүчний нүүрсийг Бичигт боомтоор дамжуулан БНХАУ-д экспортолсон нь өмнөх оноос 2.9 дахин өссөн үзүүлэлт болохыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд мэдээлж байсан юм.  2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлогыг олох боломж нээж байгааг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих