logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Алтны үнэ анх удаа унц нь $3500 хүрч, сар гаруйхны дотор $500-аар өслөө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 22 15:35
    122

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    “Goldman Sachs”-ийн шинжээчид 2026 оны дундуур алтны үнэ унц нь 4000 ам.доллар хүрч өснө гэж төсөөлж байна

    Алтны шуургалсан өсөлт үргэлжилсээр мягмар гарагт унцын үнэ нь түүхэнд анх удаа 3500 ам.доллар хүрлээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв банкныхаа хараат бус байдлыг зөрчиж, Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийг ажлаас нь чөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол үүссэнээр АНУ-ын хувьцаа, бонд, ам.долларын ханш унаж, харин аюулгүй хөрөнгө оруулалт алтны үнэ дахин дээд цэгээ шинэчлээд байна.

    Унц алтны үнэ өмнөх арилжаагаар 2.9 хувиар өссөн бол мягмар гарагт 2.2 хүртэлх хувиар өсөөд байгаа юм. Үүнээс өмнө гуравдугаар сарын 15-нд анх удаа унц нь 3000 ам.долларын босгыг давж байв.

    Сүүлд “Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны эцэс гэхэд алтны үнэ унц нь 3700 ам.доллар, 2026 оны дундуур 4000 ам.доллар хүрч өснө хэмээн төсөөллөө шинэчилсэн юм.

    Cэтгэгдэл бичих