logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цаазын ял сонсоод байсан Вьетнамын магнат давж заалдан 30 жил хоригдохоор болов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 21 15:00
    82

    Зургийг: STR/Bloomberg

    Шүүх бүрэлдэхүүн Чуон Ми Ланы шударга байдал, учирсан хохирлыг арилгах хүчин чармайлтыг нь харгалзан үзжээ

    (Bloomberg) -- Их хэмжээний хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад буй Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат Чуон Ми Лан давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулснаар цаазын ялаас мултарчээ. Мөнгө угаасан хэрэгтэй холбоотой хоёр дахь шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг нь шүүхээс үндэслэлтэй гэж үзсэнээр түүнд оноогоод байсан цаазаар авах ялыг 30 жил хоригдох ял болгон хөнгөрүүлсэн байна.

    Шүүх бүрэлдэхүүн Чуон Ми Ланы шударга байдал, учирсан хохирлыг арилгах хүчин чармайлтыг нь харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасныг Хо Ши Мин хотын Ардын дээд шүүхийн шүүгч мэдэгджээ. 

    Харин хөрөнгө завшсан хэргийг нь тусдаа шүүх хурлаар хэлэлцэж, мөн цаазын ял оноох шийдвэр гаргаад байгаа ч хэрэв алдагдсан хөрөнгийн 3/4-тай тэнцэх хувийг нөхөн төлсөн тохиолдолд тэрбээр цаазын ялаас зайлсхийх боломжтой болох юм. 11 тэрбум орчим ам.доллартой тэнцэх хөрөнгийг 2-5 жилийн дотор эргүүлэн төлөхөөр Ланы гэр бүлийнхэн, өмгөөлөгчдийн баг гадаад түншүүдтэйгээ хамтран идэвхтэй ажиллаж буйг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

    Өдгөө 68 настай Чуон Ми Лан болон нэр бүхий холбогдох этгээдүүд Вьетнамын “Saigon Commercial Bank”-наас 12.3 тэрбум ам.долларын хөрөнгө завшсан, 4.5 тэрбум гаруй ам.долларыг хууль бусаар хил давуулсан хэрэгт гэм буруутай гэсэн шүүхийн шийдвэрүүд өнгөрсөн оны дөрөвдүгээр болон аравдугаар сард тус тус гарч байлаа. 

     

    Nguyen Dieu Tu Uyen

    Cэтгэгдэл бичих