logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Moody's Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг нэг түвшин ахиулж, “B2” болголоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 18 09:35
    365

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Mongolian Mining Corporation” компани 2024 онд 1.04 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ

    Олон улсын үнэлгээний “Moody's Ratings” агентлаг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “B3” байснаас нэг түвшин ахиулж, “B2” болголоо. Ингэснээр улсын зээлжих зэрэглэлтэй нэг түвшинд хүрч байна.

    Тус компани 350 сая ам.долларын шинэ бонд гаргаж, өрийн оновчтой зохицуулалт хийсэн, мөн санхүүгийн үзүүлэлт болон хөрвөх чадвар нь сайн байгаа зэрэг нь зэрэглэлийг нь ахиулахад нөлөөлжээ.

    Монголын коксжих нүүрсний гол олборлогч “Mongolian Mining Corporation” компани 2024 онд 1.04 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, 2023 оны дээд үзүүлэлтээ ахиулаад байгаа юм.

    Цэвэр ашиг нь тайлант хугацаанд тогтвортой хадгалагдаж, 242 сая гаруй ам.доллар болсныг мэдэгдээд байна. 

    Cэтгэгдэл бичих