logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    МХБ-ээр IV сарын эхний хагаст 576 мянган тонн нүүрс арилжаалагджээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 15 15:40
    168

    Зургийг: С.Батсайхан

    II улирал гарсаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа сэргэлээ

    Дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногт Монголын Хөрөнгийн биржид нүүрсний арилжаа эрс эрчимжиж, нийт 576 мянган тонн арилжаалагдсан байна. Оны эхний улиралд арилжаалсан нийт нүүрстэй дүйцэхүйц хэмжээний нүүрс ийнхүү 10-аад хоногт зарагдсан нь гуравдугаар сарын 19-нөөс нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журмыг мөрдөж эхэлсэнтэй холбоотой аж.

    Энэ сарын эхний хагаст ойролцоогоор нэг сая тонн нүүрсний арилжаа бүртгэгдсэнээс тэн хагас орчим нь амжилттай биелжээ. Харин 600 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсанаас 96 хувийг нүүрсний арилжаа бүрдүүлсэн байна.

    unnamed.jpg

    Арилжааны идэвх энэ эрчээрээ үргэлжилбэл дөрөвдүгээр сар өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр арилжааны дүнтэй сар болохоор байна. Тайлант хугацаанд “Тавантолгой” ХК-ийн 352 мянган тонн нүүрсийг 112 тэрбум төгрөгөөр арилжаалсан нь хамгийн том хэлцэл болжээ.

    Үүнээс гадна “Хангад Эксплорейшн” 39.2 тэрбум төгрөг, “Энержи Ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” тус тус 10 орчим тэрбум төгрөгийн нүүрс арилжаалсан байна.

    Cэтгэгдэл бичих