logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын шаардлагыг биелүүлээгүй Харвардын их сургуулийн $2.2 тэрбумын санхүүжилтийг царцаажээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 15 12:00
    141

    Зургийг: Maddie Meyer/Getty Images/Bloomberg

    Харвардын зүгээс антисемитизмтэй тэмцэхэд Загийн газартай хамтран ажиллахаа мэдэгдсэн ч нэмэлт шаардлагуудыг биелүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн төсвийн санхүүжилтийг царцаах шийдвэр гаргаснаа мэдээллээ. Тодруулбал: Засгийн газраас тавьсан багц шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул тус сургуульд олгох байсан 2.2 тэрбум ам.долларын дүн бүхий буцалтгүй зээлийг царцааснаа Засгийн газрын тусгай ажлын хэсэг мэдээлсэн байна.

    Дональд Трампын засаг захиргаанаас сургуулийн орчин дахь еврей үндэстнийг ялгаварлан гадуурхах үзэл буюу антисемитизмийг арилгах, сахилга хүмүүжлийн дэг журмаа чангатгах зэрэг шаардлагыг Харвардад хүргүүлээд байжээ.

    Харин Харвардын зүгээс антисемитизмтэй тэмцэхэд Загийн газартай хамтран ажиллахаа мэдэгдсэн ч нэмэлтээр тусгагдсан шаардлагуудыг биелүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн байна. Тэдгээрт сургуулийн засаглалд реформ хийх, олон талт байдал, тэгш хамруулах хөтөлбөрөө цуцлах, багш оюутнуудын улс төрийн үзэл баримтлалыг харгалзан элсэлтийн журамдаа өөрчлөлт оруулах зэрэг багтсан байсныг мэдэгдэлдээ дурдсан аж.

    "Их сургууль хараат бус байдал, үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй" хэмээн Харвардын Ерөнхийлөгч Алан Гарбер онцолсон байна.

     

    Janet Lorin

    Cэтгэгдэл бичих