logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх “CRJ 700 Мазаалай” агаарын хөлгийн анхны нислэгийг Ховд аймаг руу хийлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 29 09:30
    846

    Зургийг: С.Батсайхан

    Тус онгоц ниссэнээр суудал багтаамжийн тоо өмнөхөөсөө 40 хувиар нэмэгдэж байна

    МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх CRJ 700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ ням гарагт Ховд аймаг руу хийлээ. Таван жилийн хугацаатай, хуурай түрээсээр авсан тус онгоц 70 хүний суудалтай. Ингэснээр суудал багтаамжийн тоо өмнөхөөсөө 40 хувиар нэмэгдэж байна. Тус онгоцоор орон нутагт нислэг үйлдэхээс гадна бүс нутгууд руу ч нисэх боломжтой аж.

    Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн "Хямд тийз-Хүртээмжтэй нислэг" зорилтын үр дүнд зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэнийг Зам тээврийн хөгжлийн яамнаас онцолж байсан. Тэгвэл он гарсаар эхний улиралд орон нутаг руу 97.100 орчим хүн зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар өссөн болохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын статистикаас харж болохоор байна. 

    Үүнээс хэдхэн хоногийн өмнө МИАТ ТӨХК “Aercap” компаниас хоёр дахь “Boeing 787-9” төрлийн “Мөнх хаан” агаарын хөлгөө хүлээн авсан юм.

     

    Cэтгэгдэл бичих