logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    СЯ: 2024 оны эцэст эдийн засгийн өсөлт 5.6 орчим хувьтай байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 03 16:20
    170

    Зургийг: С.Батсайхан

    Гадаад худалдааны эргэлт оны эцэст 27.9 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж төсөөлөв

    Монгол Улсын 2024 оны эхний хагас жилийн эдийн засаг, төсвийн тоймыг Сангийн яам танилцууллаа. Оны эцэст эдийн засгийн өсөлт 5.6 орчим хувьтай байх хүлээлттэй байгааг тайландаа онцолсон байна.

    “Оюу Толгой”-ийн гүний уурхайн олборлолт үргэлжилснээр баяжмал дахь зэс болон алтны агууламж нэмэгдэнэ. Мөн нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өсөж, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэх хүлээлттэй байна. Уул уурхайн салбарын нөлөөгөөр ачаа тээвэр өснө. Түүнчлэн жуулчдыг татах төрөл бүрийн арга хэмжээний нөлөөгөөр оны эцсийн хагаст аялал жуулчлал, үйлчилгээний салбар өсөх хандлага байгааг тодотгожээ.

    Үүнээс гадна гадаад худалдааны нийт эргэлт оны эцэст 27.9 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж төсөөлсөн байна.

    Хилийн боомтуудын дэд бүтэц болон тээвэр логистикийг оновчтой зохион байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг ажлын үр дүнд нүүрсний экспорт 78.1 сая тонн хүрнэ гэж үзэж байгаа аж. Ингэснээр нийт экспортын дүн оны эцэст 16.7 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэйг тайланд онцолжээ.

    Cэтгэгдэл бичих