logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Parabellum Resources” газрын ховор элементийн "Хотгор" төсөлтэй хамааралгүй болсноо зарлав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 12 13:40
    710
    “Temarise” компани “Хотгор” төслийн 80 хувийг 15 сая ам.доллароор авах төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй байна

    “Temarise” компанийн 30 хувийг эзэмшигч, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Parabellum Resources” компани Монголын газрын ховор элементийн “Хотгор” төсөлд хамааралгүй болсноо мэдэгдлээ. Хөрөнгийн зах зээлийн сорилттой нөхцөл байдалтай холбоотойгоор “Temarise” компани “Хотгор” төслийн 80 хувийг 15 сая ам.доллароор авах төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүйг мэдэгдэлд тодотгосон байна.

    “Temarise” компани нь "Хотгор" төсөлд хувь эзэмших төлбөрийн хугацааг анх 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрөөр тогтоосны дараа энэ хугацааг зургаадугаар сарын 31-нийг хүртэл сунгаж байсан юм. Харин “Parabellum Resources” компани 2023 оны нэгдүгээр сард “Temarise” компанийн 30 хувийг эзэмших гэрээг эцэслэсэн аж.

    Төлбөрийг хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор аливаа өр төлбөр, торгуулийн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна.

    Мөн “Хотгор” төсөлтэй холбоогүй болсон учраас ашигт малтмалын салбарт боломжит шинэ хэлцлүүд хайж байгаагаа “Parabellum Resources” онцолжээ.

    Cэтгэгдэл бичих