logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Сонгууль 2024
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өглөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 29 12:10
    715

    Зургийг: С.Батсайхан

    77 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар ирүүлсэн байна

    Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, хоёр эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байна. Сонгуульд оролцох нам эвслийн баримт бичгийг хүлээн авч нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. Сонгуулийн хуулийн дагуу баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж мэдээллээ. Мөн 77 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар ирүүлжээ. Мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд СЕХ-д хүргүүлэхээр байна.

    Энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх буюу мажоритар аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорциональ аргаар сонгохоор байгаа. Энэ утгаараа иргэдийн саналаа өгөхөд зарцуулах хугацаа тодорхой хэмжээгээр уртасна. Иймд СЕХ ачаалал үүсгэхгүй байх, нэг хэсэгт байх сонгогчийн тоог 2400-аас бага байлгах чиглэл өгөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих