logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ ирэх 10 жилд цөмийн реакторын шинэ төслүүдээ дахин 100-аар нэмэгдүүлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 05 10:00
    511

    Зургийг: Kate Dehler/Bloomberg

    Жил бүр 10 төсөл нэмэгдэнэ гэж үзвэл 2035 он гэхэд БНХАУ-ын цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал дөрөв дахин нэмэгдэхээр байна

    БНХАУ ирэх 10 жилийн хугацаанд атомын цахилгаан станцын шинэ төслийн тоогоо дахин 100-аар нэмэгдүүлэх магадлалтай байна. Дэлхийд цөмийн эрчим хүчний тэргүүлэх үйлдвэрлэгч болж, цаашлаад энэ төрлийн технологийн голлох экспортлогч болох зорилго өвөртөлж буй тус улсын хувьд энэ нь юуг илэрхийлэх вэ?

    Жил бүр 10

    2024 он гарсаар хэдийн 11 шинэ реакторын төсөлд зөвшөөрөл олгож, үүгээрээ бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ шинэчлээд буй БНХАУ-ын Засгийн газар 2035 он хүртэл энэ эрчээ хадгалж, жил бүр 10 шинэ реакторын зөвшөөрөл олгох нь өдгөө “бодит зорилт” болсныг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Тянь Жиашу Шанхайд болсон “BloombergNEF”-ийн чуулга уулзалтын үеэр онцолжээ.

    Тус улс 2030 он гэхэд АНУ, Францыг гүйцэж, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс болохоор байна. Сүүлийн хоёр жилд л гэхэд 20 шинэ төсөлд зөвшөөрөл олгосон тул одоо баригдаж буй атомын цахилгаан станцын тоогоор бусад бүх улсыг илүүрхэж байна. Хэдий тийм боловч Төрийн манлайлан оролцсон энэхүү хүчин чармайлтын эрчийг ирэх 10 жилд хэвээр хадгалахын тулд хувийн хэвшлийн хөрөнгийг ихээр дайчлах шаардлага гарч магадгүй аж.

    Жил бүр 10 төсөл нэмэгдэнэ гэж үзвэл 2035 он гэхэд БНХАУ-ын цөмийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал бараг дөрөв дахин нэмэгдэж 200 гигаватт хүрэх тооцоотой байна. Энэ нь тус улсын цахилгаан эрчим хүчний нийт эрэлтийн 10 хувийг хангалттай нөхөх тоо юм. Харин 2060 онд 400 гигаваттад хүрснээр эрэлтийн 16 хувийг хангахаар байгааг Тянь Жиашу мэдээлжээ. 

    Зөв цагт, зөв газраа

    2011 оны Фукушимагийн ослоос хойш улс орнууд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ сааруулсан байхад БНХАУ эсрэгээрээ эрчимжүүлжээ. Харин сүүлийн хэдэн жилд улсууд эрчим хүчний шугам сүлжээгээ нүүрстөрөгчгүйжүүлэхэд анхаарах болсноор ялгаралгүй бөгөөд тогтвортой эх үүсвэр болох цөмийн эрчим хүчид чиглэсэн олон улсын сонирхол сэргээд буй. Реакторын технологийн цөөн хэдэн нийлүүлэгчдийн нэг болохын хувьд Бээжин хөгжиж буй орнуудад хямд өртөгтэй технологи экспортлох таатай боломжийг атгаад байна.

    unnamed (8).jpg

    Өдгөө тус улс аюулгүй байдлын дэвшилтэт систем бүхий гуравдугаар үеийн “Hualong One” төрлийн реакторт төвлөрч буй. Мөн өнгөрсөн онд дэлхийн анхны дөрөвдүгээр үеийн реакторыг ашиглалтад оруулсны сацуу “Linglong One” хэмээх бага оврын модуляр реактор хөгжүүлж эхэлжээ.

    “China National Nuclear Power”, “State Power Investment Corp”, “China General Nuclear Power Corp” зэрэг Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын цөмийн эрчим хүчний салбарт удаан хугацаанд давамгайлж ирсэн боловч капитал ихээр шаарддаг тус салбарт хувийн хэвшлээс татах хөрөнгөө нэмэгдүүлэх реформ сүүлийн үед хүчтэй яригдах болжээ.

    Cэтгэгдэл бичих