
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Vanke” компани зээлээ нэмэгдүүлж, $1 тэрбум хүргэв
Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 22 14:15
582
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Vanke” компани банканд 1.2 тэрбум юанийн өртэй байна
БНХАУ-ын Төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн томоохон компани “Vanke” зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, нэг тэрбум ам.доллар хүргэлээ.
Тус компани БНХАУ-ын банканд 1.2 тэрбум юань буюу 166 сая ам.долларын өр төлбөртэй байгаа аж. Өрөө төлж чадахгүй дефолт зарлахад ойрхон байсан ч нэмэлтээр зээл авч Чанжоу дахь үл хөдлөх хөрөнгийн төслөө хөгжүүлэхэд зарцуулна гэдгээ “Vanke” мэдээлжээ.
Нэгэн үе БНХАУ-ын бүтээн байгуулалтын салбарт тэргүүлэгч байсан “Vanke” компанийн санхүүгийн хүндрэл тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар урт хугацаанд хүндхэн сорилтуудтай тулгарч буйг харуулж байна. БНХАУ-ын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж, эрэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа амлаад байгаа юм.
Cэтгэгдэл бичих