logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНСУ-ын Ерөнхийлөгч 6 цаг үргэлжилсэн онц байдлын дэглэм тогтоосныхоо хариуг чангахан хүртэх бололтой
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 05 08:30
    481

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Мягмар гарагт болсон үйл явдлын дараа анхнаасаа сул байсан Юн Сог Ёлийн рейтинг бүр шалдаа буугаад байна

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль зургаан цаг үргэлжилсэн онц байдлын дэглэмээрээ улс төрийн асар том мөрий тавьж, үүнийхээ хариуг чангахан шиг хүртэж магадгүй боллоо. Сөрөг хүчин Ардчилсан нам түүнд итгэл үзүүлэх санал хураалтаар албан тушаалаас нь буулгахаар уриалаад зогсохгүй эх орноосоо урвасан ял асууна гэдгээ илэрхийлээд байна. БНСУ бүрэн ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа ийнхүү цэргийн эрх мэдэл тогтоох оролдлого гарсанд солонгосчууд хилэгнэж, олноороо гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн юм.

    Юуны төлөө?

    2022 онд албан тушаалаа хүлээн авснаас хойш Юн Сог Ёль бүхий л улс төрийн тэмцэлдээ парламентын олонх Ардчилсан намд ялагдсаар ирсэн. Харин сүүлд түүний өргөн барьсан төсвийн төсөлд Ардчилсан нам хориг тавьж, мөн Засгийн газрынх нь гишүүдэд итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явуулахаар сүрдүүлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Онц байдал тогтоосноор сөрөг хүчин төрийн үйл ажиллагааг тасалдуулахаас сэргийлэх болохыг тэрбээр мэдэгдэж байлаа.

    Мягмар гарагийн үйл явдлын дараа анхнаасаа сул байсан Юн Сог Ёлийн рейтинг бүр шалдаа буугаад байна. “Юн Сог Ёлийн Ерөнхийлөгчөөр ажиллах өдрийн тоо гүйцсэн гэж хэлэхэд буруудахгүй байх” хэмээн “Stimson Center” байгууллагын мэргэжилтэн Рэйчел Ли “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа тодотгов.

    БНСУ-д онц байдал зарласны дараа воны ханш ам.долларын эсрэг 2.9 хувиар суларч, валютын захад уналтаараа тэргүүлжээ. Харин сүүлийн байдлаар ханш нь эргэн 1.2 орчим нэгжээр чангараад байна.

    unnamed (7).jpg

    Юн Сог Ёлийн мэдэгдлийн дараа БНСУ-ын хөрөнгийн захыг дагадаг ETF-үүд, воны ханш болон тус улсын арилжааны хамгийн өндөр идэвхтэй хувьцаанууд бүгд огцом унаад зогсохгүй АНУ-ын Засгийн газрын бонд, “Bitcoin”-ийн ханш хүртэл богино хугацаанд буурлаа. 

    Cэтгэгдэл бичих