Зургийг: Bloomberg via Getty Images
Томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах нь түүхий эдүүдийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж “Goldman Sachs” тооцооллоо. Үйлдвэрлэл эргэн сэргэж, геополитикийн эрсдэл хэвээр байгаа энэ үед түүхий эдүүдийн үнэ 15 хувиар өсөх боломжтой ч хянуур хандахыг хөрөнгө оруулагчдад зөвлөсөн байна.
Газрын тосны үнийн өсөлт үргэлжилж, алтны үнэ шинэ дээд цэгтээ хүрч, зэсийн үнэ тонн нь 9000 ам.доллар даваад байгаа юм. Эдгээр түүхий эдийн үнэ өсөж байгаа нь бүх түүхий эд өснө гэсэн үг биш гэдгийг “Goldman Sachs” тодотгосон байна.
Түүхий эдийн нөөц хумигдаж, дэлхийн эдийн засагт өсөлт ажиглагдаж байгаа нь шинэ мөчлөг эхэлж байгааг харуулж байгааг “Macquarie Group” энэ сарын эхээр мэдээлсэн юм.
“Goldman Sachs”-ийн таамгаар энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар, хөнгөн цагааны үнэ тонн нь 2600 ам.доллар, алтны үнэ унц нь 2300 ам.доллар хүрэх төлөвтэй байна.