
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын Засгийн газар анхны ногоон бонд гаргаж, 826 сая ам.доллар татан төвлөрүүлээд байна. Хөрөнгө оруулагчдын захиалга нийт гаргаж буй дүнгээс ойролцоогоор найм дахин давжээ. Гурав ба таван жилийн хугацаатай бондуудын өгөөж анх яригдаж байснаас 40 орчим суурь нэгжээр буурч, 1.88 хувь болон 1.93 хувьтай гарсан байна.
Бондын арилжаа хаагдсаны дараа хөрөнгө оруулагчид БНХАУ-ын Сангийн сайдтай эдийн засгийн төлөв байдал болон БНХАУ-ын сэргээдэх эрчим хүч рүү шилжих төлөвлөгөөний талаар ярилцах ховор завшаан олдсоныг онцолжээ.
Түүнчлэн БНХАУ-ын зүгээс гадаадын зах зээлд тогтмол давтамжтай ногоон болон энгийн Засгийн газрын бонд гаргахаар зорьж байгааг тус улсын Сангийн дэд сайд Лиао Мин мэдэгдсэн байна. 2025 оны эхэнд хөгжиж буй орнуудын ногоон бондын зах зээл 2022 оноос хойших хамгийн сул эхлэлээ тавьсан энэ үед БНХАУ энэхүү зах зээлийг эрчимжүүлэхээр байна.
"Бидний гол зорилго зөвхөн хөрөнгө татан төвлөрүүлэх бус олон улсын хөрөнгө оруулагчидтайгаа харилцаагаа өргөжүүлэх зорилготой. БНХАУ болон Их Британи даяарчлалын ач тусыг ойлгож байгаа" гэж Лиао Мин тодотгосон байна.