logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын захирамжийн дагуу АНУ-ын нүүрсний цахилгаан станцууд бохирдуулалтын журмаас чөлөөлөгдөнө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 11 16:35
    1404

    Зургийг: James Woodcock/Billings Gazette/AP Photo

    Шинэ зохицуулалтаар 47 цахилгаан станц бохирдлын журмаас чөлөөлөгдөхөөр болжээ

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан нүүрс олборлолт, ашиглалтыг нэмэгдүүлэх захирамжийн хүрээнд тус улс дахь нүүрсний цахилгаан станцуудыг бохирдлын хатуу хяналт, зохицуулалтаас чөлөөлөхөөр болсон байна.

    Дата төв, хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд АНУ-ын шатах түлшний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Дональд Трампын засаг захиргаа үзэж байгаа аж.

    Өмнө нь Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны шийдвэрээр АНУ-ын хүрээлэн буй орчин хамгааллын агентлаг нүүрсний цахилгаан станцуудын мөнгөн ус болон бусад бохирдуулагч металлын ялгарлыг хянах журам хэрэгжүүлж байсан юм. Энэ журам нь нүүрсний олон цахилгаан станцууд хаагдах эрсдэлд хүргэж байна гэж Цагаан ордон мэдэгдэлдээ дурджээ.

    Шинэ зохицуулалтаар АНУ-ын нүүрсний 47 цахилгаан станц 2027-2029 оны хооронд бохирдлын журмаас чөлөөлөгдөхөөр болсон байна.

     

    Ari Natter

    Cэтгэгдэл бичих