logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Entrée/Оюу Толгой”-ийн хамтарсан төслийн талбайн хөгжүүлэлтийн ажил эхэлснийг мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 31 11:00
    1020

    Зургийг: EntreeResource

    “Оюу Толгой” ХХК бүтээн байгуулалтын ажилтай холбоотой бодит зардал, хураамжийн 20 хувийг “Entrée Resources”-д өгнө

    “Entrée/Оюу Толгой” хамтарсан компанийн эзэмшдэг "Шивээ толгой" тусгай зөвшөөрөл бүхий талбайн “Лифт 1”, “Панель 1”-ийн гүний уурхайн хөгжүүлэлтийн ажил эхэлж байгааг “Entree Resources” компани зарлалаа. Энэхүү ажил нь “Оюутолгой” уурхайн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Ашигт малтмал, Газрын тосны газраас шаардлагатай зөвшөөрлөө авснаа онцлов. Хэдий тийм боловч “Шивээ толгой” төслийн ашиглалтын лицензийг хамтарсан компанид шилжүүлэхтэй холбоотой хүлээгдэж буй асуудлууд байсаар байгаа тул энэ удаагийн хөгжүүлэлтийн хамрах цар хүрээ хязгаарлагдмал байх юм байна.

    2024 оны хөгжүүлэлтээс борлуулах боломжтой ашигт малтмал, баяжмал, металл буюу ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн гарахгүй байх төлөвтэйг мөн мэдээллээ. Хамтарсан компанийн удирдлагын хороо 2024 оны хөгжүүлэлтийн ажилд 4.4 сая ам.долларын төсөв баталсан байна.

    “Оюу Толгой” ХХК бүтээн байгуулалтын ажилтай холбоотой бодит зардал, хураамжийн 20 хувийг “Entrée Resources”-д өгөх бөгөөд үүнийг хамтын гэрээнд заасны дагуу зээл гэж үзэхийг мэдээлжээ. 

    Cэтгэгдэл бичих