logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Aston Martin” компани V-12 хөдөлгүүртэй шинэ “Vanquish” загвараа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 03 14:00
    1301

    Зургийг: Aston Martin

    “Vanquish” нь 823 морины хүч, 1000 ньютон метр хүчний момент бүхий 5.2 литрийн хос турбо V-12 хөдөлгүүртэй, дээд тал нь 345 км/цагийн хурд авах чадалтай

    “Aston Martin” компани үнэ өртгийн хувьд ч мөн хурд хүч, нэр хүндээрээ ч тус компанийн өмнө гаргасан бүх автомашинуудыг илүүрхэх “Vanquish” хэмээх шинэ загвараа Венецийн кино наадмын үеэр танилцууллаа.

    Хоёр суудалтай “Coupe” ангиллын шинэ загварын “Vanquish” нь 823 морины хүч, 1000 ньютон метр хүчний момент бүхий 5.2 литрийн хос турбо V-12 хөдөлгүүрээр тоноглогджээ. Дийлэнх авто үйлдвэрлэгчид хөдөлгүүрийн хэмжээгээ жижгэрүүлж, эсвэл хосолмол болон цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжээд байгаа ч 111 жилийн настай тус компани уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүрээ орхих бодолгүй байгааг энэ нь харуулж байна.

    3-1.JPG

    “Vanquish” хамгийн ихдээ 345 км/цагийн хурд авах чадалтай нь “Aston Martin”-ийн өмнөх бүх загваруудаас хамгийн хурдан нь гэсэн үг юм. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа тодотгохоор зорьж буй тус компанийн автомашинуудын дундаж үнэ “BMW”-ийнхээс 4.5 дахин, “Porsche”-оос хоёр дахин өндөр байдаг.

    Харин “Vanquish”-ийн худалдаанд гарах үнэ тодорхой болоогүй ч тус компанийн энэ ангиллын бүх загваруудаас өндөр үнэтэй байх аж. Одоогоор “Aston Martin” компанийн хамгийн үнэтэй загвар нь 429 мянган ам.доллароор зарагддаг “Aston Martin DBS Volante Ultimate” юм.

    3-5.JPG

    Шинэ загварын үйлдвэрлэл жилд 1000 нэгжээр хязгаарлагдах бөгөөд эхний нийлүүлэлт нь 2024 оны эцсээр хийгдэх ажээ.

    Cэтгэгдэл бичих