logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    TMK Energy "Гурвантэс XXXV" төслийн талбайдаа нэмэлт цооногууд өрөмдөхөд бэлэн болжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 26 16:40
    936

    Зургийг: TMK Energy

    Өрөмдлөгийн ажлыг Торонтогийн биржид бүртгэлтэй Major Drilling Group компани гүйцэтгэнэ.

    Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй TMK Energy компани "Гурвантэс XXXV" төслийнхөө "Lucky Fox" талбайд туршилтын үйлдвэрлэлийн гурван цооног нэмж өрөмдөхөөр болсон байна.

    Компани энэхүү өрөмдлөгийн ажлыг Торонтогийн биржид бүртгэлтэй Major Drilling Group компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаа мэдээлжээ.

    Долоодугаар сард TMK Energy байгаль орчны менежментийн нэн чухал төлөвлөгөөгөө салбарын яамаар батлуулснаасаа хойш өрөмдлөгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, талбайг бэлэн болгосноо мөн онцолсон байна.

    Энэ удаагийн өрөмдлөгийн хөтөлбөрийг компани аравдугаар сарын эхээр эхлүүлэх хүлээлттэй бөгөөд мөн гэрээнд тусгагдсан өрөмдлөгийн ажлын өртөг нь өнгөрсөн онд өрөмдсөн гурван цооногоос 28 хувиар бага байгааг мэдээлжээ. Хөтөлбөрийн зорилт нь "Lucky Fox" талбайн нүүрсний дээд давхаргаас олборлох метан хийн хэмжээ эдийн засгийн үр ашигтай түвшинд хүрснийг баталгаажуулах явдал юм байна. 

    GURVANTES-GFX.jpg

    Cэтгэгдэл бичих