logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Сингапурын нисэх буудалд зорчигчдыг 10-хан секундэд хилээр нэвтрүүлдэг болжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 31 11:30
    505

    Зургийг: Nicky Loh/Bloomberg

    Сингапурыг зорин очих гадаад иргэд хилээр нэвтрэхдээ бичиг баримтаа шалгуулах ёстой ч буцахдаа тэгэх шаардлагагүй болсон байна

    Сингапурын "Changi" нисэх буудал хүний царай болон нүдний солонгон бүрхэвч таних биометрийн технологийг бүрэн нэвтрүүлснээр зорчигчдыг хилээр шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг ердөө 10 секундийн дотор гүйцэтгэх боломжтой болжээ.

    Есдүгээр сарын 30-нд царай таних технологийг нэвтрүүлснээс хойш аялагчдын шалган нэвтрүүлэх цэгээр гарах дундаж хугацаа өмнө нь 25 секунд байснаас 60 хувиар багассаныг Сингапурын Цагаачлал, Гаалийн хяналтын удирдах газраас мэдээлсэн байна.

    Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлаар тогтмол шалгардаг "Changi" нисэх буудал өдгөө дөрвөн терминалдаа бүгдэд нь Сингапурын байнгын оршин суугчид, урт хугацааны визтэй иргэдийг паспорт шаардахгүйгээр нэвтрүүлдэг болоод байгаа аж. Харин гадаадын иргэд ирэхдээ бичиг баримтаа шалгуулах ёстой ч буцахдаа тэгэх шаардлагагүй болжээ.

    I-IX сар хүртэлх хугацаанд "Changi" нисэх буудлаар нийт 49.9 сая зорчигч үйлчлүүлсэн нь тус улсын агаарын тээврийн зорчигч эргэлт энэ онд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн хүрэхээр байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих