logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    НЗДТГ: Нийслэл 5 жилийн хугацаатай гадаад бонд гаргаж, дэд бүтцийг санхүүжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 17 16:45
    896

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Сэлбийн бүсэд 160 га газрыг чөлөөлж, 12 мянган айлын орон сууц барина

    Нийслэл таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа. Бондын хөрөнгийг Сэлбэ дэд төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм байна.

    Сэлбэ байршилд 2350 айл байгаагаас 1450 айл нь газраа чөлөөлөхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд ирэх долоо хоногт газрын үнэлгээг хийж иргэдтэй тохиролцох аж.  Иймд зургаадугаар сарын нэгнээс өмнө Сэлбийн бүсийн 160 га газрыг чөлөөлнө. Ингэснээр тус талбайд 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ.

    "Барилга бүтээн байгуулалтын санхүүжилтийг гадаад зах зээлд бонд гаргаж, санхүүжүүлнэ. Дараагийн ээлжид Чингэлтэй, Хайлааст зэрэг бүсийн 800 орчим га талбайг чөлөөлнө. Чөлөөлсөн газрыг барилгын компаниудад дуудлага худалдаагаар зарах замаар гадаад бондын эргэн төлөлт хийх боломж бүрдэнэ" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.

    Мөн дараагийн ээлжид дотоодод 500 тэрбум төгрөгийн бонд гаргана. Үүний 300 тэрбум төгрөгийг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар зарцуулах бол 150 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын зам засах ажилд, үлдсэн санхүүжилтийг “Туул 1” коллекторын шугамын ажил зэрэгт зарцуулахаар байгааг тодотгов.

    Түүнчлэн жилд 77 тэрбум төгрөгийг замын сангаас авдаг бөгөөд тус сангаас дотоодын бондын эргэн төлөлт хийх боломжтой гэдгийг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих