logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    2024 онд аялах ёстой газруудын тоонд Мальт, Кени зэрэг 24 байршил багтжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 04 14:30
    832

    Зургийг: Malta Tourism Authority

    2024 он бол аялал жуулчлалын салбар түүхэн дээд амжилтуудаа эвдсэн жил байх болно

    Олон жил үргэлжилсэн цар тахлын  хязгаарлалт, эдийн засгийн эрсдэл, геополитикийн зөрчил мөргөлдөөний дараа аялагчид нэг л зүйлийг баттай гэдгийг ойлголоо. Шинэ мэдээ цацагдах хүртэлх хугацаанд юу ч болж байсан амралт зугаалгаар явах хэрэгцээ шаардлага бол төрөлхийнх юм байна.

    Магадгүй тийм ч учраас Олон улсын агаарын тээврийн холбоо 2024 онд 4.7 тэрбум хүн онгоцоор зорчиж, 964 тэрбум ам.долларыг зөвхөн онгоцны тийзэд зарцуулна гэж таамагласан биз. Түүнчлэн велнес, эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар энэ онд тэсрэлт хийж, нэг их наяд ам.долларын орлого олох төлөвтэй байгаа аж. Бизнес аялал ч цар тахлын өмнөх үе болох 2019 оны дээд түвшнийг 90 тэрбум ам.доллароор давж, 1.52 их наяд ам.долларын орлого оруулахаар байгааг Олон улсын бизнес аяллын холбоо тооцоолжээ.

    Шинэ соёлтой танилцаж, унаган төрхөө хадгалан үлдсэн байгалийн үзэсгэлэнт газраар аялах гэсэн хүмүүсийн дундаршгүй хүсэл тэмүүллийн үр дүнд бидний тэр болгон мэдээд байдаггүй газрууд тодрон гарч ирэх боломжтой боллоо.

    2024 онд аялахад тохиромжтой хамгийн сэтгэл хөдөлгөм 24 газрыг тодорхойлохоор энэ жилийн турш нээлттэй байх томоохон болоод жижгэвтэр бүхий л газрыг судалсан байна. Үүнд усан доогуур аялж, цайз хэрэм ихтэй хөдөө нутгаар хэрэн хэсүүчлэхийн завсраар тусгай үйлчилгээ авах боломжтой тансаг арлууд, мөн орчин үеийн гайхалтай музейтэй дэлхийн эртний хотууд багтжээ. Аяллын агентууд болон тухайн газрын эх сурвалжууд бэлтгэлээ хэзээ базааж, хэдийд аялахад тохиромжтой болохыг онцолж байна. 

    Кито, Эквадор

    Хэдийд аялбал хамгийн тохиромжтой вэ? Кито хот экватор орчмын бүсэд байршилтай учраас бүтэн жилийн турш тодорхой улиралгүй, үргэлж хавар шиг цаг агаартай байдаг байна. Бороогүй, цэлмэг тэнгэртэй үед аялъя гэвэл VI-IX сард буюу хуурай улиралд очоорой.

    Бостон, АНУ

    АНУ-ын Бостон хотын олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд цэцэг дэлбээлэх үеэр эсвэл усан боомт хөл хөдөлгөөнд дарагддаг хавар, намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй.

    Бүгд Найрамдах Доминикан Улс

    Баярын сараас хаврын амралт хүртэл буюу оны сүүлийн сар буюу 12 дугаар сараас ирэх оны дөрөвдүгээр сарын хооронд цаг агаар нарлаг сайхан байдаг боловч юмны үнэ нэлээд өсдөг. Харин тавдугаар болон зургаадугаар сард адилхан цаг агаартай ч боломжийн өртөгтэй болдог.

    Аспен, АНУ

    Цанын улирал болон өвлийн аяллууд 12 дугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг бол дулаан цаг агаарт хийх аялал зургаадугаар сараас есдүгээр сард хамгийн тохиромжтой.

    Бусан, БНСУ

    Хэдийгээр Бусаныг далайн эргээр төсөөлдөг ч тэнд есдүгээр сараас 11 дүгээр сард намрын навчис хамгийн үзэсгэлэнтэй болдог бол гуравдугаар сараас зургаадугаар сарын эхэн үе хүртэл интоорын мод цэцэглэж, хот даяар үзэсгэлэнтэй болдог.

    Аргентин улс

    Буэнос Айрес хотод оргил ачааллын бус үеэр буюу есдүгээр сараас 12 дугаар сард, мөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сард аялбал цаг агаар ч хамгийн сайхан, өртөг ч боломжийн байдаг.

    Трансилвань, Румын

    Есдүгээр болон аравдугаар сард Карпатын нуруунд цаг агаар тогтуун байж, намрын өнгө ордог бол зургаадугаар сард цаг агаар хамгийн халуундаа +21 хэмд хүрдэг ба жуулчид ч цөөхөн байдаг байна.

    Амбосели үндэсний парк, Кени улс

    Цаг агаар бүтэн жилийн турш зөөлөн байдаг. Зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл оргил ачааллын үе. Учир нь энэ үел хамгийн их зэрлэг ан амьтан харах боломж тохиодог. 

    22.png

    Белфаст, Шотланд

    Зуны саруудад цаг агаар +18-аас +25 хэмтэй байдаг. Бороонд бэлтгэлтэй очих хэрэгтэй. Харин долоодугаар сард хот даяар баярын жагсаал, тусгай үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг учраас аялахад тохиромжгүй.

    Лима, Перу

    11 дүгээр сараас дараа жилийнх нь тавдугаар сар хүртэлх хугацаанд нарлаг өдрүүд болон далайн гаралтай шинэхэн хоол хүнс элбэг байдаг. Жуулчид цөөрдөг өөр нэг давуу талтай учраас дөрөвдүгээр эсвэл тавдугаар сард аялахыг санал болгож байна. 

    Кенгуру арал, Австрали

    Хэрвээ имж болон коала буюу уутат баавгайн үр төл харах боломжоо нэмэгдүүлэхийг хүсвэл есдүгээр сараас 11 дүгээр сард аялахад хамгийн тохиромжтой. Энэ үеэр бас имжийн тулаантай ч таарах магадлалтай.

    Берген, Норвег

    Бергений Олон улсын фестивальд оролцож, “Hardangerfjord”-оор аялах хамгийн тохиромжтой цаг бол хавар. Намрын эхэн үед ч зуны жуулчид татарч, тааламжтай сайхан байдаг.

    Лас Вегас, АНУ

    Хүйтнээс зугтъя гэвэл 11 дүгээр сараас дараа жилийнх нь тавдугаар сарын хооронд Лас Вегаст аялахыг санал болгож байна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сард цаг агаар тогтуун байдгаас гадна хамгийн их хямдрал, урамшуулалтай байдаг.

    Халифакс, Канад

    Цаг агаар сайхан, бас намрын навчис үзэсгэлэнтэй болдог учраас зун болон намрын улиралд аялбал хамгийн тохиромжтой. Түүнчлэн ихэнх аяллын компаниуд зургаадугаар сарын эхэн үеэс аравдугаар сарын эхэн үе хүртэл ажилладаг.

    Марокко улс

    Мороккод гуравдугаар сараас тавдугаар сард буюу хаврын улиралд цаг агаар хамгийн сайхан байдаг. Намар буюу есдүгээр сарын дундаас 12 дугаар сарын дунд үе хүртэл ч тааламжтай сайхан цаг агаартай.

    Хонгконг

    11 дүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд цаг агаар сэрүүн бас хуурай байдаг. Баярын адал явдал, дулаан цаг агаарт дуртай аялагчдад 12 дугаар сарын баяр болон Сар шинийн баярын үе таарвал таалагдах нь лавтай.

    Монтесито, АНУ

    Наймдугаар сард далайн эрэгт цагийг өнгөрөөж, нар жаргах мөчийг харах тааламжтай. Харин аравдугаар 12 дугаар сарын хооронд цаг агаар +4-өөс +26 хэм байдаг.

    Палау улс

    Усан доогуурх харагдах байдал хамгийн тод, тунгалаг байна гэдэг далайн урсгал тогтуун, цаг агаар дулаан байдаг 11 дүгээр сараас дараа оных нь дөрөвдүгээр сар хүртэлх хуурай улиралтай холбоотой. Хэдий тийм боловч Палауд жилийн турш далайд шумбах боломжтой.

    Мальта улс

    Аравдугаар сар бол хамгийн тохиромжтой цаг. Цаг агаар гайхалтай байдаг төдийгүй хөл хөдөлгөөн ч буурдаг. “Цагаан шөнө” арга хэмжээ болдог энэ үеэр музей, галерей бүхий л шөнийн турш ажиллаж, гудамж талбай бүжигчид, хоолны мухлагаар дүүрнэ. 

    Тоскана муж, Итали

    Хөл ихтэй зуны улирлаас өмнө буюу хавар аялаарай. Хаврын цаг агаар, шинэхэн ургац таны урмыг хугалахгүй л болов уу.

    Кайманы арлууд

    Усан доогуур аялж, далайд шумбах хамгийн сайхан үе бол 12 дугаар сараас гуравдугаар сар хүртэлх хугацаа.

    Юклүлет, Канад

    Халим болон баавгай харах аяллууд тавдугаар сараас аравдугаар сард зохион байгуулагддаг. Уулын алхалт, дугуйн аялал, мөн яргай загасанд явах, шувуу харах зэрэг аялалд долоодугаар болон наймдугаар сар хамгийн тохиромжтой.

    Уилламеттийн хөндий, Орегон муж, АНУ 

    Зургаадугаар юм уу, долоодугаар сард аяллаа төлөвлөх гол шалтгаан бол вино амталгаа. Хэдийгээр цаг агаар нь тааварлахын аргагүй байдаг ч наймдугаар сараас аравдугаар сард Ургацын баяраас гадна өөр олон баяр болдог.

    Сан Себастиан, Испани

    Тавдугаар сараас есдүгээр сар бол гайхалтай үе. Харин есдүгээр сарын эцсээр соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, алдартнууд нэг дор цугларах кино фестиваль зохион байгуулагдаж хот амилдаг.

    Cэтгэгдэл бичих