Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg
Алтны үнэ унц нь 3200 ам.доллар давж, түүхэн дээд түвшнээ шинэчлэлээ. Дэлхийн эдийн засаг уналтад орох магадлал нэмэгдсэнээр аюулгүй хөрөнгө оруулалт гэгдэх алтны эрэлт нэмэгдсэн нь үнэд дэмжлэг болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны түнш ихэнх орнууддаа тогтоосон тарифын хэрэгжилтийн хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан ч нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг шинжээчид онцоллоо.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах магадал нэмэгдсэнээр алтны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувиар өсөөд байгаа юм. Алтны үнэ цаашид ч үргэлжлэн өснө гэж “UBS” банкны шинжээчид тооцоолсон байна.