logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    БНСУ-ын инфляц 2 хувь болж саарснаар бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 03 11:30
    198

    Зургийг: Jean Chung/Bloomberg

    БНСУ-ын хэрэглээний үнийн индекс 0.6 хувиар саарлаа

    БНСУ-ын инфляцын эрч наймдугаар сард саарч, хоёр хувьтай гарлаа. Долоодугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс 2.6 хувьд хүрээд байсан бол ийнхүү 0.6 хувиар саараад байна.

    БНСУ-ын Төв банкных нь зорилтот түвшинд хүрснээр бодлогын хүүгээ энэ оны эцсээр бууруулах хүлээлт нэмэгдэж байна. Хэдий тийм боловч тус улсын нийслэл Сөүлд орон сууцны үнэ тасралтгүй өсөж байгаа нь эрсдэл болсон хэвээр байгаа аж. 

    2023 оны эхэн үеэс хойш БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 3.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаад байгаа юм. Тус улсын Төв банкны дараагийн хурал ирэх аравдугаар сарын 11-ний өдөр болох товтой байна.

    Cэтгэгдэл бичих