logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Nasdaq 100 Index”-д “DoorDash” шинээр нэмэгдэж, “Zoom” хасагдав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 12 08:20
    238

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    "eBay”, “JD.com”, “Lucid Group” компаниуд “Nasdaq 100 Index”-ээс гарлаа

    Технологийн компаниуд давамгайлдаг “Nasdaq 100 Index”-ийн энэ жилийн шинэчлэлийн хүрээнд “DoorDash” компани  шинээр бүртгэгдэж, “Zoom” компани жагсаалтаас гарахаар болсон нь олны анхаарлыг татаж байна.

    Мөн түүнчлэн “Coca-Cola Europacific Partners”, “Splunk” зэрэг компаниуд шинээр нэмэгдэж байгаа бол “eBay”, “JD.com”, “Lucid Group” зэрэг компаниуд тус индексээс гарахаар болжээ.

    Энэхүү шинэ жагсаалт 12 дугаар сарын 18-наас хүчин төгөлдөр болох аж. “Nasdaq 100 Index”-д бүртгэгдсэнээр компаниудын хөрөнгийн арилжааны хөрвөх чадвар өсөж, капиталын зардал багасаж, хөрөнгө оруулагчдын анхааралд өртөх нь нэмэгддэг байна.

    Энэ онд технологийн томоохон компаниудын хувьцааны ханш өссөнөөр “Nasdaq 100 Index” 47 хүртэлх хувиар өсөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих