logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар огцом өсгөж, 12 хувьд хүргэлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 07 15:45
    379
    Инфляц сүүлийн саруудад эрчимжин Төв банкны зорилтот түвшнээс давсан нь уг шийдвэрийг гаргахад голлон нөлөөлжээ

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөн, 12 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Төв банк 2024 оны эхнээс хойш зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлогоо өөрчилж, эргэн чангаруулж байна.

    Инфляц сүүлийн саруудад эрчимжин 9.6 хувьд хүрч, Төв банкны зорилтот түвшнээс давсан нь уг шийдвэрийг гаргахад голлон нөлөөлжээ. Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт болон энэ онд хэрэгжиж эхлэх томоохон төслүүдийн санхүүжилт нь төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид дарамт болох эрсдэлээс шалтгаалан 2025 онд инфляцын түвшин төв банкны зорилтоос өндөр байх төсөөлөл гаргасан байна.

    Түүнчлэн гангийн эрэлт сулрах хүлээлтээс шалтгаалан экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаж болзошгүйг Монголбанк анхаарууллаа.

    Үүний зэрэгцээ банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн.

    Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлдэгч сарын төлбөрөө төлсний дараа үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс багагүй байхаар тогтоох шийдвэрийг Төв банк танилцууллаа.

     

    Cэтгэгдэл бичих