logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Австрали улс никелийг чухал ашигт малтмалын ангилалд орууллаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 19 14:00
    299

    Зургийг: Cole Burston/Bloomberg

    Австрали улс ашигт малтмалаасаа илүү их ашиг олохын тулд химийн үйлдвэр байгуулахыг зорьж байна

    Австрали улс никелийг чухал ашигт малтмалын ангилалд оруулснаа мэдээллээ.  Ингэснээр  никель олборлолтын салбар тус улсын Засгийн газраас олон тэрбум австрали долларын хямд зээл авах боломжтой болж байна. Австралийн Ерөнхий сайд ногоон эрчим хүчний салбарт бодлогын илүү өргөн хүрээний дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байгаа юм.

    Австрали улс ашигт малтмалаасаа илүү их ашиг олохын тулд химийн үйлдвэр байгуулахыг зорьж байгаа аж. Хэдий тийм боловч Индонез улсын нийлүүлэлт өссөний улмаас никелийн үнэ жилийн дотор 40 хувиар унаж, олон мянган ажлын байр цомхотголд өртөөд байна.

    "2024 онд олон улсад никелийн үнэ харьцангуй бага байх төлөвтэй байгаа. Зах зээл дэх никелийн илүүдэл арилах хүртэл хэдэн жил шаардлагатай" гэж Австралийн Баялгийн сайд Мадлен Кинг мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих