logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    OpenAI бизнес загвараа өөрчилж, CEO Сэм Олтмэнд хувьцааныхаа 7 хувийг эзэмшүүлэхээр төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 26 13:40
    1536

    Зургийг: Dustin Chambers/Bloomberg

    Компанийн үндсэн чиг баримжаагаа ашгийн төлөө болгохоор бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна

    “OpenAI” компани Гүйцэтгэх захирал Сэм Олтмэнд нийт хувьцааныхаа 7 хувийг шилжүүлэн өгөхөөр хэлэлцэж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Мөн тус компани бизнесийн загвараа шинэчилж, үндсэн чиг баримжаагаа ашгийн төлөө болгохоор бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж буйг мэдээлсэн байна. Гэхдээ энэхүү шилжилт нь яриа хэлэлцээний шатандаа яваа бөгөөд хэрэгжих цаг хугацааны хувьд нарийн тодорхой болоогүй аж.

    Компанийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ "OpenAI нь хүн бүрд ашиг тусаа өгөх хиймэл оюун бүтээхэд төвлөрсөн хэвээр бөгөөд ашгийн бус үйл ажиллагаа нь компанийн зорилгын цөм хэсэг юм. Цаашид ч энэ байдал оршин тогтнох болно" хэмээжээ.

    Үүний зэрэгцээ компанийн удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийгдэж, Технологи хариуцсан захирал Мира Мурати нь албан тушаалаа өгч байгаагаа лхагва гарагт зарласан байна.

    Ташрамд дурдахад, “OpenAI”-ийн дөрвөн сарын өмнө танилцуулж байсан дуут туслах технологийг тус компанийн гишүүнчлэлийн эрхтэй хэрэглэгчид ашиглаж эхэлсэн. “ChatGPT Plus” болон “ChatGPT Team” хэрэглэгчид одоогоор тус технологийг ашиглах боломжтой. Ирэх долоо хоногоос “Enterprise” болон “Edu”-ийн хэрэглэгчид ашиглахад нээлттэй болох юм байна.

     

     

    Cэтгэгдэл бичих