logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Алдаатай стратегийн горыг амссан "Nike" удирдлагаа солилоо. Цаашид тэднийг юу хүлээж байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 26 12:01
    1563

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    "Nike" сүүлийн хэдэн жилийн хямралын дараа "ялагдах эрхгүй" болоод байна

    "Nike"-ийн базаахгүй үзүүлэлт үргэлжилсээр буй энэ үед тус компанийн удирдах түвшний халаа сэлгээ нэлээн анхаарал татах болов. Өнгөрсөн долоо хоногт "Nike"-ийн Гүйцэтгэх захирал Жон Донахоу албан тушаалаасаа бууж, харин 2020 онд компанийг орхиж байсан Эллиот Хилл шинэ Гүйцэтгэх захирлаар эргэн ирээд байна.

    Хэдий тийм боловч сүүлийн хоёр жилийн уналт нь нэлээн гүнзгий байсан тул 50 тэрбум ам.долларын орлогын амбицтай аварга компанийг эргэн хөл дээр нь босгох тийм ч хялбар бус байх төлөвтэй.

    Алдаатай стратеги

    Эллиот Хилл бол компанийн “ахмад дайчин” учраас багийнхан болон жижиглэн худалдааны түншүүдтэйгээ богино хугацааны дотор холбоо харилцаагаа сэргээж, нийцэн ажиллах боломжтой. Гэхдээ "Nike" удирдлагаа өөрчлөлт хийх шаардлагыг ингэж хожимдож ухаарсан нь хачирхалтай явдал болохыг "Bloomberg Opinion"-ийн нийтлэлч Андреа Фелстед бичжээ.

    ezgif-6-ed862ae814.jpg

    Жон Донахоу

    Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 25 хувиар унаж, өнгөрсөн сард л гэхэд активист хөрөнгө оруулагч Билл Экманий "Pershing Square Holdings" хедж сан "Nike"-д 229 сая ам.долларын хувьцаа авснаа ил болгосон нь компанийн удирдлагад томоохон өөрчлөлт хийгдэнэ гэсэн хүлээлтийн дохио байлаа. Тус компанийн одоогийн асуудлын үндэс суурь нь Жон Донахоу анх 2020 онд Гүйцэтгэх захирлаар томилогдсоныхоо дараа "Nike"-ийг технологийн магнат ба тансаг зэрэглэлийн брэндийн холимог болгох гэж оролдсон стратегитай холбогдоно.

    Анхандаа энэ төлөвлөгөө бүтэж байлаа. 2021 оны зургаадугаар сард "Nike"-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, борлуулалтын орлого нь анх удаа 50 тэрбум ам.доллар давна гэсэн төсөөлөл гаргаж байв. Гэвч "Nike" өөрийнхөө дэлгүүрүүд, цахим худалдааны вэб сайтуудыг эн тэргүүнд тавьж, харин "Foot Locker" зэрэг жижиглэн худалдааны түншүүддээ хийх нийлүүлэлтээ танасан нь бурууджээ. Өмнө нь "Nike"-ийн бүтээгдэхүүн байсан лангуунуудын хоосорсон орон зайг "Adidas", "New Balance" зэрэг өрсөлдөгчид нь эзэлж, "Nike"-д байхгүй инновацыг танилцуулах боломжоо ашигласан байна.

    Энэ хугацаанд "Nike"-ийн “мөнгөний машин” спорт гутлын борлуулалтын өсөлт зогсонги байдалд оржээ. “Airforce 1”, “Nike Dunk” зэрэг алдартай загварууд нь моодноос гарсны дараа тэдгээрийг орлох, ядаж худалдан авагчдын нүдийг хужирлах шинэ загвар "Nike"-д байсангүй.

    "Adidas"-ийн тоосонд булагдав

    Нөгөө талд "Adidas"-ийн Гүйцэтгэх захирал Бьорн Гулден хурдтай, чадварлаг “худалдаачин” болохоо батлан харуулаад байна. Хэрэглэгчдийн сонирхол овор ихтэй сагсан бөмбөгийн пүүзнээс намхан түрийтэй ретро загвар руу шилжсэн шилжилтийг Adidas-ийн “Samba” түүчээлсэн юм. “Cortez” зэрэг төстэй загварууд "Nike"-ийн архивт бий боловч "Adidas"-ийн Гулден “Samba” тренд болж буйг хурдтай анзаарч, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх замаар өрсжээ.

    adiads.jpg

    Эллиот Хиллийн албан тушаалаа аваад хийх ажлын жагсаалтын тэргүүнд хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг төрүүлэх спорт гутлын шинэ загвар гаргах явдал болж байна. Мөн гүйлтийн гутлын зах зээлд "On", "Hoka" зэрэг шинэ брэндүүдэд алдсан орон зайгаа нөхөхийн тулд тамирчидтай илүү ойртон ажиллах шаардлагатай болно.

    Энэ зун "Nike" “Хүн болгон ялж чадахгүй” гэсэн шинэ уриагаа танилцуулсан юм. Сүүлийн хэдэн жилийн хямралын дараа "Nike" өөрөө бас ялагдах эрхгүй болоод байна.

    Cэтгэгдэл бичих