
Зургийг: Dado Galdieri/Bloomberg
Эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр 2023 онд металл болон уул уурхайн компаниудын нэгдэн, нийлэх хэлцлийн тоо эрс өссөн байна. Энэхүү өсөлт 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй байна гэж “Fitch Solutions” тооцоолжээ.
“Fitch Solutions”-ийн зүгээс чухал ашигт малтмалын эрэлт нэмэгдэж, хэд хэдэн гол зах зээлүүд урт хугацаандаа алдагдалд орох эрсдэлтэй гэж мэдэгдсэн байна.
Нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэж буй нь уул уурхайн компаниуд хөрөнгийн портфолио дахь чухал ашигт малтмалын төслүүдийн хувийг нэмэгдүүлэх хөшүүрэг болж байгааг мөн онцолжээ.
2023 онд уул уурхайн компаниудын нэгдэн нийлэх, худалдан авалтын хэлцлийн үйл ажиллагаа идэвхтэй хэвбээр байж, нийт хэлцлийн үнийн дүн сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд ойртсон аж.