logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Мичидмаа
    Grand View: Дэлхийн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын зах зээл ирэх 6 жилд 7.9 хувиар тэлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 10 14:45
    467

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    Бичил эко аялал болон ганцаараа аялах нь тренд болж буйг “Grand View” мэдээллээ

    Дэлхийн тансаг зэрэглэлийн аялал, жуулчлалын зах зээл 2024-2030 онд 7.9 хувиар тэлэх тооцоог “Grand View” судалгааны байгууллага танилцууллаа.

    Элит аялагчид шинэ газруудад очиж үзэх, туршлага хуримлуулах зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулахаар байгаа нь голлон нөлөөлнө гэж үзжээ. Өндөр орлоготой аялагчдын зарцуулалт тансаг зэрэглэлийн зах зээлийн ашгийн 36 хувийг бүрдүүлдэг байна.

    Тус салбарт гарч буй гол трендүүдийг харвал тансаг зэрэглэлийн аялагчдын 38 хувь нь тогтвортой хөгжлийн онцлогийг шингээсэн аялалд 30-50 хувиар илүү аяллын зардал гаргах сонирхолтой байгааг тогтоосон байна.

    Мөн талаас илүү хувь нь биет зүйл худалдаж авах, харахаас илүүтэй утга учиртай, шинэ туршлага хуримтлуулах аяллыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Үүнээс гадна АНЭУ-д аялагчдын 70 хувь нь ганцаараа аялж байгаа гэсэн хариулт өгсөнөөс харахад ганцаараа аялах тренд дэлгэрч буйг харуулж байна гэж “Marriot Bonvoy” мэдээллээ. Мөн олон улсад  бичил эко аяллын тренд дэлгэрч байгаа нь аялал жуулчлалын зах зээлийн өсөлтөд түлхэц үзүүлж байгааг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих