
Зургийг: Win McNamee/Getty Images
1923 онд Герман улсад төрж, 1938 онд гэр бүл нь нацист Германаас дүрвэх үед АНУ-д ирж, хожим тус улсын Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн Хенри Киссинжер 100 насандаа Коннектикут дахь гэртээ таалал төгссөнийг “Kissinger Associates” мэдээллээ.
Нобелийн Энх тайвны шагналт Хенри Киссинжер 1970-аад оны үед Вьетнамын дайныг эцэслэх, коммунист дэглэмтэй орнуудын нөлөөг хязгаарлах бодлогыг тодорхойлж байжээ. Тэрбээр АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
БНХАУ-ыг барууны орнуудад нээсэн гэдгээрээ алдартай Хенри Киссинжер АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Фордын засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан аж.
20 гаруй жил үргэлжилсэн Вьетнамын хүйтэн дайны үеийн бөмбөгдөлт болон Чилийн Аугусто Пиночетийн дарангуйллыг дэмжсэн, мөн Зүүн Тимор, Бангладеш дахь геноцидыг үл тоомсорлосон асуудлаар шүүмжлүүлж байсан удаатай.
1943 онд АНУ-ын иргэн болсон Хенри Киссинжерийн шийдвэрт консерватив, реалполитик үзэл давамгайлж байжээ.