logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ₮11 тэрбумыг зарцуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 13 16:50
    217

    Зургийг: ulaanbaatar.mn

    Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна

    Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байна гэж НЗДТГ мэдээллээ. Өнгөрсөн оны долоо болон наймдугаар сард үерийн эрсдэл үүсэж, есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас, 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см, гуу жалга хэсэгтээ 30-40 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

    Түүнчлэн цаг агаар дулаарч байгаа тул шар усны үер буух эрсдэл үүсээд байгаа аж. Судалгаагаар 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байгааг НЗДТГ онцоллоо. Мөн жил тутам нийслэлд 40 мянга гаруй өрх шинээр суурьшиж байгаа гэх судалгаа бий. Үүнээс 75 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Ингэхдээ мэдээлэлгүйн улмаас үерийн гамшиг үүсэх эрсдэлтэй бүсэд суурьшин, үер уснаас үүдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

    Өнөөдрийн байдлаар шар усны үерт өртөх эрсдэлтэй 1339 нэгж талбарт 1487 айл өрх байгаагаас 1097 буюу 74 хувь нь газрын гэрчилгээтэй. Үлдсэн 390 буюу 26 хувь нь зөвшөөрөлгүй суурьшиж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 1277 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлэн, гурван айлыг нүүлгэн шилжүүлж, 35 айлын хашааг татуулах ажлыг зохион байгуулаад байгаа аж. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх байршлыг тодорхойлсон байна.

    Үүнээс гадна нийслэлд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Үүгээр шар усны үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шаардлага тоног төхөөрөмж авахаар төлөвлөөд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих