logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Citigroup: Алтны үнэ дараагийн 6-18 сарын хугацаанд унц нь $3000 хүрэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 17 10:00
    785

    Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg

    “UBS Group” энэ оны эцэст алтны үнэ унц нь 2500 ам.доллар хүрнэ гэж үзэж байна

    “Wall Street”-ийн банкнууд алтны үнийн төсөөллөө уралдан өсгөсөөр байна. Сүүлд “Citigroup” алтны үнэ ойрын хугацаанд унц нь 3000 ам.доллар давна гэж үзжээ.

    Өсөлт зогсох болоогүй

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орох урсгал тэлснээр алтны үнэ ирэх 6-18 сарын хугацаанд унц нь 3000 ам.доллар хүрэх төлөвтэйг “Citigroup” онцоллоо.

    Аакаш Дошигоор удирдуулсан тус банкны шинжээчид 2024 оны алтны дундаж үнийн төсөөллөө 2350 ам.доллар болгон өсгөсөн бол 2025 оны төсөөллөө 40 хувиар үлэмж нэмэгдүүлж, 2875 ам.доллар хүргэсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар хагаст арилжааны үнэ нь “2500 ам.долларын шугамыг тогтмол сэтэлнэ” хэмээн бичжээ.

    Өнөөдрийн байдлаар алт унц нь 2382 ам.долларт арилжаалагдаж байна. Ойрх Дорнод болон Украины дайн, томоохон Төв банкнуудын худалдан авалт, БНХАУ дахь хэрэглэгчдийн эрэлтийн нөлөөгөөр алтны үнэ энэ онд дээд түвшнээ ахиулсаар байгаа аж.

    “Goldman Sachs”-ийн зүгээс энэхүү үнэт металл “ганхашгүй бух зах зээл” рүү орсныг онцолсон бөгөөд 2024 оны эцсийн үнийн төсөөллөө 2700 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Харин “UBS Group” алтны үнэ оны эцэст унц нь 2500 ам.доллар хүрнэ гэж үзэж буй.

    Цаана нь хэн байх вэ?

    “Citigroup”-ийн үзсэнээр стратегийн тоглогчдын хөрөнгө оруулалтын урсгал өсөлтийг жолоодох бөгөөд тэдний эрэлт аль хэдийн БНХАУ-ын хэрэглэгчид, Төв банкнуудынхыг давах шинж ажиглагдаж эхэлснийг тэмдэглэсэн байна.

    Сүүлийн жилүүдэд сул түвшинд байсан алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудын (ETF) орох урсгал нь “Алтны үнэ унц нь 3000 ам.доллар хүрэх замыг саадгүй болгоно” хэмээн шинжээчид бичжээ. Хэдий тийм боловч ирэх V, VI сард үнэ нь бага зэрэг буурах төлөвтэй ч 2200 ам.долларын түвшинд худалдан авалт эрс нэмэгдэж, улмаар өсөлтийн томоохон дэмжлэг болно гэсэн байна. 

    Cэтгэгдэл бичих