logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ачаа тээврийн зардал буурснаар БНХАУ-д нүүрсний импортын өртөг буурлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 13 16:10
    826

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    БНХАУ нүүрсний уурхайн аюулгүй байдлыг чангатгаснаар нийлүүлэлт нь буурч болзошгүй байна

    Ачаа тээврийн үнэ бага зэрэг буурснаар БНХАУ-д нүүрсний импортын өртөг буурсан байна. Гуравдугаар сарын 12-ны байдлаар Индонезийн өмнөд Калимантанаас Өмнөд Хятад руу чиглэсэн “Panamax” хөлөг онгоцны тээврийн үнэ тонн тутамдаа есөн ам.доллароос бага зэрэг давж буурсан аж.

    Түүнчлэн Австралийн Нью Кастлаас Өмнөд Хятад руу чиглэсэн “Capesize” хөлөг онгоцны тээврийн үнэ тонн тутамдаа 20 ам.доллар байсан нь 18-19 ам.доллар болж буурчээ.

    БНХАУ-д коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа юм. Түүнчлэн тус улсын нүүрсний уурхайнуудад осол гарсаар байгаа тул ойрын хугацаанд аюулгүй байдлын шалгалтыг эрчимжүүлж, нийлүүлэлтийг чангатгах магадлал өндөр байгаа аж.

    БНХАУ-ын Шаньси мужийн Лулиан хотын уурхайд болсон ослын улмаас жилийн 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай орон нутгийн уурхайнууд нэг өдрийн турш зогсонги байдалд орсон байна. Энэ нь коксжих нүүрсний олборлолтод нөлөөлж, бүс нутгийн нийлүүлэлт буурахад нөлөөлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих