Зургийг: Raul Ariano/Bloomberg
БНХАУ-д цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа ч цэвэр эрчим хүч үйлдвэрлэл нь эрэлтээ бүрэн хангахуйц түвшинд хүрснээр нүүрс ашигладаг эрчим хүчний шинэ төслүүдээ огцом багасгаж байна. Тус улсад энэ оны эхний хагаст ердөө есөн гигаватт нүүрсний эрчим хүч ашиглах зөвшөөрөл олгосон нь 2023 оны мөн үеэс 83 хувиар бага үзүүлэлт болсныг Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв болон “Global Energy Monitor” байгууллагын пүрэв гарагт танилцуулсан судалгаанд дурджээ.
Хэдий тийм боловч судалгаанаас харахад нүүрсний цахилгаан станцууд БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтод сорилт учруулсан хэвээр байна. Тодруулбал: 2022, 2023 онд жилд зөвшөөрөл авсан нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүч 10 гигаваттаас давжээ. 2024 оны эхний хагаст тус улсад нийт 41 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний станцууд баригдаж байна. Энэ нь дэлхийн хэмжээнд баригдаж буй нийт цахилгаан станцуудын 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм.