logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Даатгалын хураамжийн 23.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 30 11:50
    137

    Зургийг: С.Батсайхан

    Авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөөд байна

    Энэ оны III улирлын байдлаар ердийн даатгалын нийт хураамжийн 23.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн дүн болохыг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

    Даатгалын хохирол үнэлэгч компаниуд нийт 31 мянга 277 хохирлыг 56.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Үүний 25 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал эзэлж байгаа аж.  Нийт даатгалын хохирол үнэлгээний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өсөж, гурван тэрбум төгрөг хүрчээ. Авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үед нийт даатгалын нөхөн төлбөрийн 27.4 хувийг эзэлж байсан бол энэ оны III улирлын байдлаар 5.6 хувиар өсөж, 33 хувийг эзэлж байна.

    Одоогоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг гэсэн тооцооллыг НЗДТГ мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих