logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Халиун
    Сингапур: Эдийн засгийн тодорхойгүй байдал үл хөдлөх хөрөнгийн салбарт нөлөөлж эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 13 16:25
    1260

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Сингапур үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хяналтдаа байлгаж, эдийн засгийн суурь үзүүлэлтээс давуулахгүйгээр тогтоон барихад шаардлагатай бүх арга хэмжээ авна

    Сингапурт орон сууцны эрэлт саарч байгаатай зэрэгцэн макро эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарт хүндрэл учруулна гэж тус улсын Үндэсний хөгжлийн сайд анхаарууллаа. Мөн геополитикийн хурцадмал байдал, бодлогын хүүгийн өсөлт ч давхар нөлөөлнө гэв.

    Хонгконг зэрэг хотууд үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас сэргийлж байгаа бол Сингапур салбарын хэт эрчимжилтийг тогтворжуулах арга хэмжээ аваад байгаа аж. Өөрөөр хэлбэл тус улс үл хөдлөх хөрөнгийн салбарын бууралтад бэлтгэлтэй байгаа гэж хэлж болохоор байна.  

    Тиймээс Сингапурын Үндэсний хөгжлийн сайд "Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хяналтдаа байлгаж, эдийн засгийн суурь үзүүлэлтээс давуулахгүйгээр тогтоон барихад шаардлагатай бүх арга хэмжээ авна" гэдгээ илэрхийллээ.

    Cэтгэгдэл бичих